Олон Улсын Дунд Сургууль нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг чанартай боловсролыг сурагчиддаа эзэмшүүлэх зорилготой. Манай сургууль олон үндэстний соёл заншлын ялгааг хүндэтгэдэг, хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэх зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө дэлхийн бусад 150 гаруй сургуулиудын хамт Олон Улсын Бакалориатын Байгууллагын гурван хөтөлбөрийг гурвуулангий нь хэрэгжүүлж байна.
ОУДС ахлах ангийн сурагчдад Дипломын Хөтөлбөрийг, 6-10-р ангийн сурагчдад Дунд Ангийн Хөтөлбөрийг, Бага ангийн сурагчдад Бага Ангийн Хөтөлбөрийг тус тус 2002 оноос эхлэн эзэмшүүлж ирсэн.
Эдгээр хөтөлбөрүүдийг Женевд төвтэй Олон Улсын Бакалориатын Байгууллага-ОУББ (International Baccalaureate Organization-IBO) боловсруулсан бөгөөд тус байгууллага нь хөтөлбөрийнхөө хэрэгжилтэнд хяналт тавьж ажилладаг. IB хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхийг тухайн байгууллагаар үнэлүүлж эрх авсан сургуулиудад олгодог.
ОУББ-ын нарийн шалгууруудыг биелүүлсэн сургуулиуд л зөвхөн энэ байгуулагыг Логог хэрэглэх эрхтэй.
Сургалт Англи хэл дээр явагддаг. IB хөтөлбөрийн хүрээнд сурагчид Үндсэн хэл, Гадаад хэл, Математик, Байгалийн Шинжлэл, Нийгмийн Ухаан, Зураг Урлал, Технологи, Биеийн Тамирын хичээлүүдийг судалдаг. Сургалт англи хэл дээр явагддаг учир сурагчдын англи хэлийг сайн гэж үзээд өөр нэг гадаад хэл сурахыг дэмждэг. Манай сургууль үндсэн хэл болгож Англи, Монгол, Солонгос хэлийг заадаг бөгөөд Хятад, Франц, Монгол хэлийг гадаад хэлний хичээлээр судалдаг. Нэгдүгээр ангиас дээш ангийн сурагчид төгөлдөр хуурын хичээл заалгах боломжтой.