ISU Mongolia
 
Home arrowТүүх -- Монгол
 ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Түүх -- Монгол Print

Түүхэн Замнал


Улаанбаатар хотын Олон Улсын Дунд Сургууль нь 1992 онд Боловсролын Яамны зөвшөөрлөөр үйл ажиллагаагаа эхэлсэн.  Монгол улс зах зээлийн харилцаанд шилжих үед Монгол улсад гадаадын олон улсын байгууллага, хүмүүс нэмэгдэн ажиллах болсон бөгөөд тэдний хүүхдүүдийг сургах зорилгоор анх тус сургууль байгуулагдсан.  1997 оны Арван Хоёрдугаар сард Монгол улсын Боловсролын Яам Олон Улсын Дунд Сургуульд гэрчилгээ олгосон.  2003 онд ОУДС нь NEASC (Нью Енгландын Сургууль ба Коллежийн Ассоциаци), CIS (Олон Улсын Сургуулиудын Зөвлөл)-ийн магадлан итгэмжлэлийг авч IBO (Олон улсын Бакалoриатын байгууллагын) – гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхийг авсан.  Дэлхий дээр 130 гаруй орны 3000 гаруй сургууль IB хөтөлбөрийг хэрэгжүүлдэгийн нэг нь манай ОУДС юм. 


Суралцагсдын тоо:  Манай сургуульд нийт 27 орны 258 хүүхэд суралцдаг.  Бага Сургуульд 140, Дунд Сургуульд 118 хүүхэд суралцаж байна. 


Сургалтын Хөтөлбөр: ОУДС- нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр дээр үндэслэсэн хамгийн шилдэг боловсролыг сурагчиддаа эзэмшүүлэх зорилготой.  Бид энэ зорилгоо биелүүлэх үүднээс 2002 оноос эхлэн Олон улсын Бакалoриатын байгууллагын гурван хөтөлбөр болох Бага Ангийн Хөтөлбөр, Дунд Ангийн Хөтөлбөр, Дипломын Хөтөлбөрийг сурагчиддаа эзэмшүүлж байна.     

   ОУДС-ийн талаар Нийтлэг Тавигддаг Асуултууд  

Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль нь (ОУДС) олон улсын магадлан итгэмжлэлтэй, Сургуулийн өмнөх ангиас 12-р анги хүртэл Олон Улсын Бакалориатын байгууллагын (ОУББ) гурван хөтөлбөрийг гурвуулангий нь хэрэгжүүлэх эрх авсан Монгол дахь цорын ганц олон улсын дунд сургууль юм. 

Бид 2007 онд Дөрвөн Улирлын Цэцэрлэг хотхонд байрладаг сургуулийн шинэ байрандаа нүүж орсон.  Манай сургуульд дэлхийн 27 орны өөр өөр соёл заншилтай 261 сурагчид мөр зэрэгцэн суралцаж байна.  Гадаад хэлний хичээлээс бусад бүх хичээл Англи хэл дээр явагддаг бөгөөд манай сургуулийн хичээлийн жил Наймдугаар сарын дундуур эхэлж Зургадугаар сарын дундуур дуусдаг. 

Олон Улсын магадлан итгэмжлэл авах нь яагаад чухал байдаг вэ?

Манай сургууль Council of International Schools (CIS) болон New England Association of Schools and Colleges (NEASC) байгууллагуудаар магадлан итгэмжлэгдсэн.  Ийнхүү бид олон улсын боловсролын стандартыг хангаж чадсан болохоо баталсан тул манай сургуулийн дипломыг дэлхийн олон орны их дээд сургуулиудад элсэн ороход хүлээн зөвшөөрдөг юм.    

Бид 2002 оноос эхлэн IB Дипломын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа тул ОУДС-ийн Дипломын ангийг төгссөн сурагчид дэлхийн олон орны их дээд сургуулиудад элсэн орох давуу эрхийг эдэлдэг.  ОУДС-ийн дипломын хөтөлбөр нь хамгийн чанартай боловсролыг сурагчдад олгодог тул төгсөгчид дэлхийн олон орны их дээд сургуулиудад элсэх хүсэлт гаргах боломжтой. 

Олон Улсын Дунд Сургуулийн Төгсөгчид ямар сургуулиудад суралцаж байна вэ?
Манай сургуулийн төгсөгчид олон орны их дээд сургуулиудад элсэн суралцдаг төдийгүй төгсөгчдөд маань тэтгэлэгт сургалтанд хамрагдах саналыг сургуулиуд тавьдаг юм.  Зарим их дээд сургуулиуд зөвхөн IB Дипломтой төгсөгчдөд зориулсан тэтгэлэгт хөтөлбөртэй байдаг.  Нэлээд олон тооны их дээд сургуулиуд IB Дипломыг амжилттай төгссөн сурагчдад нэгдүгээр курсийн зарим хичээлүүдийн кредитийг шууд өгдөг.  Өөрөөр хэлбэл IB Дипломын сургалтыг онц сайн дүнтэй төгссөн сурагчид зарим хичээлд суухгүй чөлөөлөгдөнө гэсэн үг.  Манай сургуулийг төгсөгчдийн суралцаж байгаа зарим сургуулиудын нэрсийг дор жагсаалаа.  Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай сургуулийн вэб хаягаар орж авна уу: www.isumongolia.edu.mn

  • University of British Columbia (Канад)
  • University of Michigan (АНУ)
  • Darmouth University (АНУ)
  • University of Pennsylvania (АНУ)
  • Rhodes University (Өмнөд Африк)
  • University of Maryland (АНУ)
  • Virginia Tech (АНУ)
  • University of London (АНУ)
  • Beijing Language and Culture University (БНХАУ)
  • University of Illinois (АНУ)
  • Han Dong University (БНСУ)

IBO буюу ОУББ гэж юу вэ?

IBO буюу Олон Улсын Бакалориатын Байгууллага нь Швейцарийн Женев, Уэлсийн Кардифф хотноо байрладаг.  IB байгууллага нь дэлхийн олон орны сургуулиудад сургалтын чанартай хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байгууллага юм.  Дэлхийн 130 гаруй  орны 3000 гаруй сургууль тус байгууллагын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  Энэ байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ibo.org хаягаар орж авна уу. 

ОУДС нь IB байгууллагын 3 хөтөлбөрийг хэрэгжүүлдгээрээ онцлогтой Яагаад?

Дэлхий нийтээр зөвхөн 136 сургууль IB байгууллагын гурван хөтөлбөрийг гурвуулангий нь хэрэгжүүлдэг.  ОУДС 2002 онд тус байгууллагын PYP буюу Бага Ангийн Хөтөлбөр-сургуулийн өмнөх бага ангиас 5-р анги хүртэл, MYP буюу Дунд Ангийн Хөтөлбөр-6-10-р анги, DP буюу Дипломын Хөтөлбөр-10-12-р ангиудад тус тус заах эрхийг авсан. 

ОУДС IB байгууллагын 3 хөтөлбөрийг гурвуулангий нь хэрэгжүүлдэг 136 сургуулийн нэгэнд багтаад зогсохгүй бид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд 7 жилийн туршлагатай болоод байна. 

ОУДС Монгол дахь бусад сургуулиудтай харьцуулахад өндөр төлбөртэй байдаг.  Яагаад?
Бид бол ашгийн бус байгууллага гэдгийг хэлэх нь зүйтэй.  Бид сургалтын төлбөрөөс мөнгө олдог бизнесийн байгууллага биш. 
Бидний бүх мөнгө ОУДС-ийн барилга байгууламж, сургалтын хөтөлбөрт зарцуулагддаг.  АНУ-ын Төрийн Департмент манай сургуулийг Монгол дахь олон улсын цорын ганц дунд сургууль гэж хүлээн зөвшөөрдөг учраас бид АНУ-ын Засгийн Газраас зарим санхүүжилт авдаг.  Гэхдээ манай нийт орлого сургалтын төлбөрөөс бүрддэг.  Бид орлогоо дараах зүйлст зарцуулдаг.  Үүнд:

  1. Англи хэлний чанартай сургалтыг хэрэгжүүлэхийн тулд Монголд ирж ажиллаж амьдрах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, туршлагатай мэргэжилтэн багш нарын зардал                    
  2. Сурагчдын суралцах орчинг сайжруулж сургуулийн барилгыг шинээр барьж байгаа бөгөөд энэ барилгын ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардал
  3. Бүх Багш нараа боловсролын салбарт гарч буй сүүлийн үеийн мэдээ мэдээллээр хангах, багшлах боловсон хүчний мэргэжлийг дээшлүүлж, тэднийг IB байгууллагын хөтөлбөрийн сургалтанд хамруулахад зарцуулдаг зардал
  4. IB Байгууллагын болон олон улсын магадлан итгэмжлэл олгодог байгууллагуудын (CIS, NEASC) гишүүнчлэлийн татвар, магадлан итгэмжлэл авсан сургуулиудыг хүлээн зөвшөөрдөг бусад олон улсын байгууллагуудын (EARCOS, ACAMIS, AISH, AAIE) гишүүнчлэлийн татварын зардал
  5. Олон улсын магадлан итгэмжлэлтэй сургуулийн үйл ажиллагаатай холбогдож гарах захиргааны зардалд тус тус зарцуулдаг. 

 

Бид олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг хангадаг бөгөөд манай сургууль санхүүгийн нээлттэй бодлого барьдаг.  Бид санхүүгийн тайландаа хөндлөнгийн аудит хийлгэж үр дүнг нь Жилийн Ерөнхий Хуралдаан дээр холбооны гишүүдэд танилцуулдаг.  

Хэрвээ ОУДС ашгийн бус байгууллага юм бол сургуулийн өмчлөгч нь хэн бэ?
Хэн нэгэн хувь хүн сургуулийг өмчилдөггүй.  Хүүхдүүдээ ОУДС-д оруулсан эцэг эхчүүд Холбооны гишүүн болдог.  Энэ Холбооноос жил бүрийн Ерөнхий Хуралдаан дээр ОУДС-ийн Удирдах Зөвлөлийг сонгодог.  Удирдах Зөвлөл сургуулийн хэтийн зорилго, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж Сургуулийн Захирлыг томилдог. 

ОУДС-д ямар гадаад хэл заадаг вэ?
Гадаад хэлний хичээлээс бусад бүх хичээл Англи хэл дээр явагддаг.  Иймээс төрөлх хэл нь Англи хэл биш сурагчид сургуульд элсэх өргөдөл гаргаж ярилцлаганд орохоосоо өмнө англи хэлний түвшин тогтоох шалгалт заавал өгөх ёстой.  Хэддүгээр ангид орохыг энэ шалгалтын дүн тодорхойлно.  6-12 ангид элсэн суралцах сурагчид тухайн ангийнхаа хичээлийг бүрэн ойлгох хэмжээний  Англи хэлний мэдлэгтэй байх ёстой. 
Англи хэл сурахад эх хэлээ сайн мэдэх шаардлагатай тул бид Солонгос, Монгол хүүхдүүддээ 9-12-р ангид нь Солонгос, Монгол хэлийг үндсэн хэл болгож заадаг.  Энэ нь сурагчдад IB Диплом (11-12 анги), болон MYP Гэрчилгээ (9-10 анги)-авахад тустай.  Цэцэрлэгийн ангиас 5-р анги хүртэл бүх сурагчдад тусгай хөтөлбөрөөр Монгол хэл, соёл заншлын хичээл ордог. 
6-12-р ангийн сурагчид Франц хэл, Хятад хэлийг хоёрдогч хэл болгож судалдаг. 

Хэрвээ бид ОУДС-ийн тухай илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл хаанаас энэ мэдээллийг авч болох вэ? 

www.isumongolia.edu.mn хаягаар орж манай вэб сайттай танилцаарай.  Та бүхэн эндээс элсэлтийн журам болон манай сургуулийн бусад хөтөлбөрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. 

Та бүхэн сургуулийн байранд ирж ресепшинтэй уулзаж сургуультай танилцах цаг тохирч элсэлтийн өргөдлийн маягт авч болно.  Сургуультай танилцах аялалыг хичээлийн жилийн туршид хийж болно.  Гэхдээ урьдчилан захиалгаа өгөх шаардлагатай.

 

 
 
Address:
Tel:
Fax:
Email:
PO Box 36/10. Ulaanbaatar, Mongolia
+976-70160010/20
+976-70160012
administration@isumongolia.edu.mn
header

International School of Ulaanbaatar.
Copyright © 2006. All rights reserved.

Design by Computer Department.